Захирамж


 

                                                                                     https://jargalant.or.gov.mn/userfiles/Image/image-20260106105817-1.png

ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2026.01.06           Дугаар:А/02               Жаргалант

Байгалийн нөөц ашигласны төлбөр хураамж     

авах ажилтан томилох тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалт, Байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Байгалийн нөөц баялаг ашигласны төлбөр хураамж авах ажилтнаар Байгаль хамгаалагч Н.Бямбажин, А.Нарандэлгэр нарыг томилсугай

2.Байгалийн баялаг ашигласны төлбөр хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг байгаль хамгаалагч Н.Бямбажин, А.Нарандэлгэр нарт үүрэг болгосугай.

3.Иргэдээс авах төлбөр хураамж, орлого бүрдүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч (М.Гантөмөр)-т даалгасугай.

4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Засаг даргын 2019 оны А/01 дүгээр захирамжийг хүчингүйд тооцсугай.

 

 

                              ЗАСАГ ДАРГА                                 Л.УЧРАЛ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх