Цаг үеийн мэдээлэл

Орхон аймгийн 2025 оны

Image

Орхон аймгийн 2025 оны " Шилдэг уяач"-аар Монгол Улсын Алдарт уяач Хишигсүрэнгийн Баярсайхан, аймгийн алдарт уяач Баярмагнайн Эрдэнэбаатар нар тодорлоо.

Улсын тэргүүний Жаргалант сумаас 8 дахь "Монгол Улсын аварга тариаланч" төрлөө.

Image

Газар тариалангийн салбарт 22 дахь жилдээ хөдөлмөрлөж буй удам дамжсан залуу тариаланч Батчулууны Жавхлангийн гэр бүл “Монгол Улсын аварга тариаланч” боллоо.
Б.Жавхлан нь 2003 оноос эхлэн өөрийн эзэмшлийн 3 га газарт төмс, хүнсний ногоо тариалж, өдгөө 7 га талбайд тариалалт эрхэлж байна.
Таримал бүрд тохирсон хөрс боловсруулалт, агротехникийг нягт баримтлан ажилладаг хөдөлмөрч тэргүүний тариаланчдын нэг билээ.
Жаргалант сумынхаа ногоочидтой хамтран 2017 онд “Шонхорын хүч” хоршоог үүсгэн байгуулж, түүгээрээ борлуулалтаа хийн ард иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангаж байна.

ОРХОН АЙМГИЙН АНХНЫ “УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН” ЖАРГАЛАНТ СУМААС ТОДОРЛОО.

Image

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Д.Цэрэндулам нь хөдөө аж ахуйн салбарт 34 дэх жилдээ нөхөр Н.Балжиннямын хамт хөдөлмөрлөж байна.
Д.Цэрэндулам нь 2024 онд “Аймгийн аварга саальчин”-аар тодорч байсан бол энэхүү амжилтаа ахиулан өнөөдөр “Улсын аварга саальчин”-аар тодорлоо.