Газар тариалангийн салбарт 22 дахь жилдээ хөдөлмөрлөж буй удам дамжсан залуу тариаланч Батчулууны Жавхлангийн гэр бүл “Монгол Улсын аварга тариаланч” боллоо.
Б.Жавхлан нь 2003 оноос эхлэн өөрийн эзэмшлийн 3 га газарт төмс, хүнсний ногоо тариалж, өдгөө 7 га талбайд тариалалт эрхэлж байна.
Таримал бүрд тохирсон хөрс боловсруулалт, агротехникийг нягт баримтлан ажилладаг хөдөлмөрч тэргүүний тариаланчдын нэг билээ.
Жаргалант сумынхаа ногоочидтой хамтран 2017 онд “Шонхорын хүч” хоршоог үүсгэн байгуулж, түүгээрээ борлуулалтаа хийн ард иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангаж байна.