Ерөнхий боловсролын сургууль


ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН

 ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

                                                                                                                 

       Тус сургууль нь 1977-1978 оны хичээлийн жилд Эрдэнэт хотын Жаргалант хороо Улаантолгой с.а.а-н 8 жилийн дунд сургууль нэртэйгээр анх Зөвлөлтийн цэргийн анги байрлаж байсан бранк байшинд 226 сурагч, 19 багш, 7 ажилтантайгаар байгуулагдсан.

        Уг сургуулийн анхны захирлаар Д.Дугар, хичээлийн эрхлэгчээр Ш.Чимэдцэрэн нар ажиллаж байв.

       1976 онд сургуулийн 2 давхар спорт заалтай барилгыг хичээлийн танхимын зориулалттай бариулж , 1980 онд ашиглалтанд оруулж байв. Улмаар 1991 онд дахин нэг спорт заалтай  өргөтгөл баригдсан. Сургуулийн барилга нь 2 давхар нийт 43 өрөө тасалгаатай, биеийн тамирын заал, урлагийн заал , цайны газар, номын сан ашиглагдаж байна.

       1988 оноос эхлэн 10 жилийн статустай болон ажиллаж ирсэн. 2006 оноос 11 жилийн сургалтанд шилжиж  2007 онд анхны  9, 11-р ангийг төгсгөсөн. 2008 оноос 6 настай хүүхдийг сургах тогтолцоонд шилжиж, анхны 6 настай ангийг нээж  2009 онд 2 бүлэг төгсгөсөн. 2009 оноос 12 жилийн тогтолцоонд  шилжиж 5-р ангийг 7-р ангид үсэргэн, анхны 12-р анги төгсгөх суурийг тавьсан.

       2019-2020 оны хичээлийн жилд улсын төсвөөр 100 хүүхдийн хүчин чадал бүхий жишиг дотуур байрыг бариулж, 2020 оны 10 сард ашиглалтанд орсноор малчдын хүүхэд сурч, амьдрах стандартад нийцсэн тохилог дотуур байранд энэ хичээлийн жилд 73 сурагч амьдарч байна.

            Тус хичээлийн жилд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар бага ангийн хүүхэд хөгжлийн танхим, дотуур байрны камержуулалт,цонхны решотка, паар, үдийн хоолны гол тогооны өрөөний агааржуулалт, А блокийн арын хаалга,бага ангийн 6 бүлэгт хувцасны шүүгээ, аймгийн болон сумын хөрөнгө оруулалтаар 100% ширээ сандлаа шинэчилсэн зэрэг хөрөнгө оруулалтууд хийгдсээр байна.

       Одоо уг сургууль  нь иж бүрэн мэдээлэл зүй, хими, биологи, түүх, физик, англи хэлний 2, монгол хэлний 2, хөдөлмөрийн кабинет /эр, эм/, орос хэл, дуу хөгжим,  бага ангийн 6 кабинет, ашиглан сургалтыг явуулж байна.

       ЭЕШ-н сүүлийн 3 жилийн дундаж:

  • 2020-2021 хичээлийн жилийн ЭЕШ-ын  дундаж 513 оноо.
  • 2021-2022 оны хичээлийн жилийн ЭЕШ-ын дундаж  495 оноо.
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ЭЕШ-ын дундаж  510  оноотой байна.

       Сургуулийн гүйцэтгэлийн үнэлгээгээр:  

  • 2021-2022 оны хичээлийн жилд 75,98% тай III   түвшинд үнэлэгдсэн бол
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ГҮ-ны шалгалтаар 75,22% III түвшинд үнэлэгдэж өмнөх жилийн амжилтаа бататган байгууллагын үнэлгээнд хамрагдсан байна. Орхон аймгийн хэмжээнд Төрийн болон хувийн өмчийн нийт 21-н сургуулиас 2021-2022 оны хичээлийн жилд гүйцэтгэлийн үнэлгээгээр  VI байранд жагссан бол 2022-2023  оны хичээлийн жилд нийт 21 сургуулиас X жагссан амжилттай байна.

       2022-2023 оны хичээлийн жилийн БШУГ-ын тандах  үнэлгээний ТТШ-аар 61.8% үнэлэгдсэн бол 2022-2023 оны  сурлагын амжилт 75.6% тай байна.

     2023-2024 оны хичээлийн жилийн багш, сурагчдын амжилтаас дурдвал :

  • 2023 оны  Орхон аймгийн “Оны онцлох анги”-аар Д.Ганцолмон  багштай 10а анги шалгарсан.
  • Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит ЗДТГ,БШУГ-аас зохион байгуулсан БИ-БАГШ ур чадварын уралдаанд
  • Физикийн багш Б.Мөнгөнтуяа -  IV байр
  • Монгол хэл, уран зохиолын багш Д.Ганцолмон – VI байр
  • Бага ангийн багш Д.Оюунцэцэг – VIII байр тус тус эзэлсэн.
  • Улсын “Орос хэл”-ний олимпиадын 2-ын давааны Багш төрөлд багш Д.Есөнзаяа IV байр
  • Улсын “Физик”-ийн олимпиадын 2-ын давааны Багш төрөлд багш Б.Мөнгөнтуяа III байр, “11-р анги”-ийн төрөлд сурагч Ц.Пүрэвмаа V байр
  • Улсын төрөлжсөн  “Дизайн зураг, зүйн ” 17-р  олимпиадын 2-ын давааны “12-р анги”-ийн  төрөлд сурагч Б.Номин-Эрдэнэ II байр, бэлтгэсэн багш С.Хоролсүрэн
  • Орхон аймгийн Ерөнхий боловсролын  4 дүгээр сургуультай хамтын ажиллагааны хүрээнд “Багш солилцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна .
  • Мэргэжлийн хөгжлийн бүлгийн ажлын хүрээнд “Урилгат хичээл” үйл ажиллагааг БАЗАН, НУЗАН-ийн багш нар зохион байгуулсан.
  •  Орхон аймгийн ЕБС-ийн VI-XII ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан “Багш Г.Даваажавын нэрэмжит монгол хэлний хичээлийн масс сургалтын чанарын олимпиадад 12а анги  III байр, 10а анги VIII байр тус тус  эзэлсэн амжилт гаргасан.
  • Орхон аймгийн ЗДТГ-аас  ЕБС-иудын   12-15 насны сурагчдын дунд зохион байгуулсан  гар зургийн уралдаанд 7б ангий сурагч Б.Хишигсүрэн II байр эзэлсэн амжилттай суралцаж байна.
  •        Тус сургууль нь 2023-2024 оны хичээлийн жил 20 бүлэг,  508 суралцагч, бага ангийн 9 багш, ахлах дунд ангийн 21 багш, удирдах ажилтан 4, үйлчилгээний 28 ажилчидтай. Нийт 62 багш, ажиллагсадтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж, захирлаар боловсролын магистр, доктрант Д.Нямдаваа ажиллаж байна.

           “Тэргүүлэх” зэрэгтэй багш- 16, “Заах аргач” зэрэгтэй багш -8  нийт 80%  нь мэргэжлийн зэрэгтэй багш нар байна. “Боловсролын тэргүүний ажилтан”  М.Ундармаа, У.Нямцэцэг, С.Хоролсүрэн,  Г.Болормаа, С.Ганболд, Д.Оюунцэцэг, С.Нямаа, С.Гандиймаа, А.Оюунаа, М.Лхагвасүрэн, Д.Есөнзаяа, Н.Буянтогтох, Ж.Бямбасүрэн, Т.Оюун, А.Гантогос нар, “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” М.Сэрээнэндорж, “Соёлын тэргүүний ажилтан” Б.Буян, БСШУЯ-ны  “Жуух бичигтэн” Д.Нямдаваа, Ж.Баясгалан, Т.Оюун-Эрдэнэ, П.Бадам зэрэг алдар гавьяатай хүмүүс ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх