Захирамж


                                                                                     https://jargalant.or.gov.mn/userfiles/Image/image-20260106105817-1.png

ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

                                      2026.01.05               Дугаар: А/01               Жаргалант

  Цэргийн бүртгэлийг зохион байгуулах тухай      

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4, 34.6 дахь хэсэг, Батлан хамгаалахын сайдын 2017 оны 11 дугаар сарын 21-ны өдрийн А/331 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цэргийн бүртгэл явуулах журам”, Орхон аймгийн Засаг даргын 2025 оны “Цэргийн бүртгэлийг зохион байгуулж явуулах тухай” А/1085 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Сумын хэмжээнд 2026 оны цэргийн бүртгэлийг 2026 оны 01 дүгээр сарын    05-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зохион байгуулж, багийн ажлын албаны цэргийн бүртгэл, судалгаа, дүн мэдээг нэгтгэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүргүүлсүгэй.

2.Сумын хэмжээнд цэргийн бүртгэл явуулах комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр, багуудад ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар, цэргийн бүртгэлийг зохион байгуулах ажлын зардлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Цэргийн бүртгэлийг зохион байгуулахад шаардагдах 831,400 (найман зуун гучин нэгэн мянга дөрвөн зуу) төгрөгийг Сумын  хөрөнгөөр 2026 онд төсвийн санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний  жагсаалтын 2.3.19 “Батлан хамгаалах салбарын бодлогыг хэрэгжүүлэх” арга хэмжээний зардлаас гаргахыг Нягтлан бодогч (Н.Мядагмаа)-д зөвшөөрсүгэй.

4.Цэргийн бүртгэлд цэргийн бэлтгэл алба хаах насны бүх иргэдийг хамруулан, багуудад ажлын хэсгийг ажиллах нөхцөл бололцоогоор ханган, ажил үүргийг тодотгон зааварчилгаа өгч ажиллахыг Багийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг Тамгын дарга Г.Баасансүрэн нарт тус тус даалгасугай.

 

                                     ЗАСАГ ДАРГА                                 Л.УЧРАЛ

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх