Захирамж


Ажлын хэсэг байгуулах тухай

        Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 278 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын 4.10.1.4 дахь заалтыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

         1.Тус сумын 2024 оны хөрөнгө оруулалтын  (Болзошгүй аваарын зардлаас өвөлжилт хүндэрч  Дулаан-Уул, Жаргалант, Улаантолгой багийн айл өрхүүдэд өвс тэжээл худалдан авах, өвөлжилт хүндэрснээс үүдэлтэй зам давааны цас түрэх зам гаргах мөн өвс тэжээл хүргэхэд шаардлагатай шатахуун худалдан авах, спорт заалны цахилгааны гэмтлийг олж засварлах тогийг холбоход шаардлагатай цахилгааны утас худалдан авах) зэрэг ажлуудыг хүлээн авах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

         Ажлын хэсгийн ахлагч:  Л.Учрал                Засаг даргын орлогч       

                        Нарийн бичиг:С.Өнөржаргал       Засаг даргын Тамгын газрын (Орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн)

                                  Гишүүд: Д.Төмөрчөдөр      Засаг даргын Тамгын газры(Дулаан-Уул багийн Засаг дарга)

                                                Н.Мядагмаа          Засаг даргын тамгын газрын (Нягтлан бодогч)

                                                Б.Мөнх-Эрдэнэ    Засаг даргын Тамгын газрын (Боловсрол, соёл, спортын асуудал хариуцсан мэргэжилтнийг           

                                                                               түр орлон гүйцэтгэгч)

                                                А.Сарантуяа          Нийтлэг үйлчилгээний албаны дарга

                                                            О.Уранчимэг          Засаг даргын Тамгын газрын (Нярав)

         2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Л.Учрал,  нягтлан бодогч Н.Мядагмаа нарт тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                            Б. ЗОРИГТБАЯР

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх