Захирамж


Мод бэлтгэх зөвшөөрөл олгох тухай

        Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 48 дугаар зүйлийн 48.1,   “Ойн тухай хууль”-ийн 18-р зүйлийн 18.2.7, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны ээлжит аравдугаар хуралдааны 04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Сумын иргэдийн түлээний модны хэрэгцээнд зориулж ойн цэвэрлэгээний журмаар хэрэглээний хуурай шинэс мод 200 шоометр, түлээний хуурай шинэс мод 600 шоометр бэлтгүүлэхийг  зөвшөөрсүгэй.

       2.Иргэдийн түлээний мод бэлтгэх гэрээг ойн нөхөрлөл, мод бэлтгэлийн хэсгүүдтэй байгуулж ажиллахыг байгаль хамгаалагч  Д.Баттөрд даалгасугай.

       3.Түлээний модны нөөц багассантай холбогдуулан нэг өрхөд 4 шоометрээс илүүгүй мод бэлтгэх зөвшөөрөл олгохыг Байгаль хамгаалагч Н.Бямбажин, Д.Баттөр нарт  даалгасугай.

             4.Мод бэлтгэх үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Гантөмөрт үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                           Б.ЗОРИГТБАЯР

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх