Ахмадын хорооны дарга, Тэргүүлэгчдэд
урамшуулал олгох тухай
Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 66 дугаар зүйлийн 66,1, Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны 61 дүгээр тушаал “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын хавсралт 2.1.6, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2023 оны төсөв батлах тухай” 13/09 дугаар тогтоол, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Тус сумын Ахмадын хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, ажиллах нөхцөл бололцоог нэмэгдүүлэх зорилгоор хорооны даргыг сар бүр 100.000 (нэг зуун мянган) төгрөг, тэргүүлэгчдэд сар бүр 30,000 (гучин мянган) төгрөгийн урамшуулал олгохоор шинэчлэн тогтоосугай.
2.Дээрх урамшуулалд шаардагдах 3,000,000 (гурван сая) төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Н.Мядагмаад зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Санхүү албаны дарга Ч.Буянаад үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЗОРИГТБАЯР
Сэтгэгдэл үлдээх