Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 66 дугаар зүйлийн 66.1, Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дүгээр тушаалын хавсралт “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.5, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2023 оны төсөв батлах тухай” 13/09 дугаар тогтоол, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь
1.Орхон аймгийн төрийн албан хаагчдын дунд зохион байгуулагдаж байгаа “Хичээллэе-Өрнүүлэе- Хэвшье” цасны баярын арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг гаргасугай.
2.Дээрх зардалд шаардагдах 470,000 (Дөрвөн зуун далан мянга)-н төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Н.Мядагмаад зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга Т.Энхжаргалд үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЗОРИГТБАЯР
Сэтгэгдэл үлдээх