Тамгын газар


                 Монгол Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Эрдэнэт хотыг Орхон аймаг болгон 2 сумтайгаар өөрчлөн зохион байгуулснаар Жаргалант сумын ЗДТГ-ын үйл ажиллагаа эхэлсэн.

                 Эдүгээ тус сумын Засаг даргын тамгын газарт  улс төрийн албан тушаалтан 5, төрийн захиргааны албан тушаалтан 16, төрийн үйлчилгээний мэргэжлийн 3, төрийн үйлчилгээний албан тушаалтан 31, гэрээт 7, нийт 60 бүтэц орон тоотойгоор  үйл ажиллагааг явуулж байна.

                 Тус ЗДТГ нь Хөдөө аж ахуй нь тасаг, Байгаль орчны хэсэг, Санхүүгийн алба болон Татварын байцаагч, Нийгмийн даатгалын байцаагч, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нартай хамтран төр засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг оновчтой зохион байгуулж мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэн иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэж, сумын хөгжилд дэмжлэг үзүүлэхийг эрхэм зорилго болгон ажиллаж байна.

                 Удирдлагын баг:  Жаргалант сумын Засаг дарга Л. Учрал, Засаг даргын орлогч Т. Лхагвацэрэн, ИТХ-ын дарга Ш. Билгүүнбаатар, ЗДТГ-ын дарга Г.Баасансүрэн, Санхүү албаны дарга Ч.Буянаа нар ажиллаж байна. 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх