Захирамж


Хөрөнгө гаргах тухай

       Монгол Улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль”-ийн 66 дугаар зүйлийн 66.1, “Төсвийн тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2024 оны төсөв батлах тухай” 17/04, сумын иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Жаргалант сумын 2024 оны төсөв батлах тухай”  01 дүгээр  тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:         

      1.Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг гаргасугай.

       2.Дээрх үйл ажиллагаанд шаардагдах 830.000 /найман зуун гучин мянга/-н төгрөгийг  Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын 1.2.6 зардлаас гаргахыг  Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Н.Мядагмаад зөвшөөрсүгэй

 

ЗАСАГ ДАРГА                           Б.ЗОРИГТБАЯР

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх