Захирамж


 

Байгууллагын эцэг эхийн зөвлөл

байгуулах тухай

       Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 66 дугаар зүйлийн 66.1, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 43 дугаар зүйлийн 43.3, Засгийн газрын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01 тоот албан даалгавар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

       1.Тус сумын Засаг даргын Тамгын газрын “Эцэг эхийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

        Зөвлөлийн дарга:   Т.Энхжаргал       -Засаг даргын Тамгын газрын (Дарга)                                                      

              Нарийн бичиг:   Г.Мөнхзаяа        -Засаг даргын Тамгын газрын (Нийгмийн ажилтан)                                                                                                       

                        Гишүүд:    Б.Ууганчимэг      -Засаг даргын Тамгын газрын (Дотоод ажил, хүний нөөцийн асуудал хариуцсан  мэргэжилтэн                                                                        Т.Лхагвацэрэн    -Засаг даргын Тамгын газрын    (Хэвлэл мэдээллийн ажилтан)

                                          Н.Мядагмаа         -Засаг даргын Тамгын газрын (Нягтлан бодогч)                                            

        2.Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, ажилтан албан хаагчдад хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, мэдлэг хандлага төлөвшүүлэх, хүүхдийг аливаа эрсдэлд өртөх, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Эцэг эхийн зөвлөлийн дарга Т.Энхжаргалд үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                             Б.ЗОРИГТБАЯР

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх