Захирамж


Хяналт шалгалт зохион байгуулах тухай

       Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 59 дүгээр зүйлийн 59.1.11, 66 дугаар зүйлийн 66.1, “Эрүүл ахуйн тухай хууль”-ийн 11.1.1,Тамхины хяналтын тухай хууль”-ийн 6.7.7, 6.8.1, 6.8.2 “Хүнсний тухай хууль”-ийн 6.5, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн 18.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

       1.Жаргалант сумын хэмжээнд согтууруулах ундаа, тамхи худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай зэрэг холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, зөвлөн туслах зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулах  ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

          Ажлын хэсгийн ахлагч: Л.Учрал            -Засаг даргын орлогч                                 

          Гишүүд:                         Ж.Ганбаатар   - Татварын улсын хяналтын байцаагч)

                                                 Б.Ананд            -Цагдаагийн хэсгийн төлөөлөгч

                                                 Ц.Энхзаяа        -Засаг даргын Тамгын газрын

                                                                            Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл,

                                                                             хоршооны асуудал

                                                                             хариуцсан мэргэжилтэн

                                                 А.Отгонжаргал -Засаг даргын Тамгын газрын

                                                                            Хууль эрх зүй, хяналт шинжилгээ                             

                                                                             үнэлгээ  хариуцсан мэргэжилтэн

       2.Сумын хэмжээнд согтууруулах ундаа, тамхи худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, 2024 оны 02 дугаар сарын 05-ны дотор тайлагнахыг Ажлын хэсгийн дарга Л.Учралд даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                              Б.ЗОРИГТБАЯР

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх