Асран хамгаалагч тогтоох тухай
Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 66 дугаар зүйлийн 66.1, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 64 дүгээр зүйлийн 64.1.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 71 дүгээр зүйлийн 71.1.1 заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Улаантолгой багийн иргэн Аюур овогтой Мандал нь 2024 оны 01-р сарын 09-ний өдөр нас барсан тул охин Х.Маралын асран хамгаалагчаар өвөө Дамдинсүрэнгийн Аюурыг (ФВ57120694) тогтоосугай.
2.Иргэн Д.Аюур нь Охин Х.Маралыг өөрийн төрсөн хүүхдийн адил гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэхийг даалгасугай
3.“Гэр бүлийн тухай хууль”-ийн 69, 70 дугаар зүйлийг танилцуулан хэрэгжилтийг ханган ажиллахыг Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтан Г.Мөнхзаяа болон хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдэд тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЗОРИГТБАЯР
Сэтгэгдэл үлдээх