Спорт заал


Image

“МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯР”, ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 102 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Тэмцээний зорилго:

“Монгол цэргийн баяр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойг сумын хэмжээнд зөв боловсон тэмдэглэн өнгөрүүлэх, спортоор дамжуулан эрүүл мэндийн болон идэвхтэй хөдөлгөөний зөв дадал зуршил хэвшүүлэх, хувь хүний чадамжийг нэмэгдүүлэх, шинэ залуу, шилдэг тамирчдыг тодруулахад энэхүү тэмцээний зорилго оршино.

Хоёр. Тэмцээний төрөл:

1. Үндэсний бөхийн барилдаан

2. Гар барилдаан

3. Волейболын тэмцээн

Гурав. Тэмцээний хамрах хүрээ:

· Зөвхөн Жаргалант сумын харьяалалтай эрэгтэйчүүд 18-29, 30-45, 46-аас дээш насны ангиллын тус бүр 2 тоглогчоор баг бүрдүүлж оролцоно.

· Үндэсний бөхийн барилдаанд сумын харьяа, цолгүй залуу бөхчүүдийн дунд явагдана.

· Сургуулийн насны хүүхэд болон сурагчдыг аль ч төрөлд оролцуулахгүй.

Дөрөв. Тэмцээний явагдах хугацаа:

· 2023 оны 03 дугаар сарын 16-ний өдөр 11:00 цагаас Үндэсний бөхийн барилдаанаар эхлэн явагдана.

· Гар барилдааны төрөл 13:00 цагаас эхэлнэ.

· Волейболын тэмцээн 14:00 цагаас үргэлжлэн зохион байгуулагдана.

Тав. Тэмцээн явагдах газар:

Орхон аймгийн Жаргалант сумын спорт заал

Зургаа. Тэмцээний зохион байгуулах журам:

6.1 Волейболын тэмцээнд баг тус бүр 6 хүний бүрэлдэхүүнтэй байна. (тэмцээний тоглолтын журам, зохион байгуулалтыг техникийн зөвлөгөөн дээр танилцуулна.)

6.2 Волейболын дүрмийн дагуу явагдана.

6.3 Удирдамжид тусгагдаагүй гарч ирсэн асуудлыг зохион байгуулагчид өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэнэ.

6.4 Тэмцээний техникийн зөвлөгөөн 2023 оны 03 дугаар сарын 16-нд 12 цагт спорт зааланд болно. / Мэдүүлэгтэйгээ ирэх /

Долоо. Тавигдах шаардлага:

7.1 Багууд ижил хувцсаар жигдэрсэн байх

7.2 Тоглогчид болон оролцогч тамирчид бэлтгэлийн хувцас, заалны пүүзтэй байх.

7.3 Цагаа баримтлах / 10 мин хоцорсон баг тамирчдыг хасна /

7.4 Талбай дээр болон шүүгчтэй маргалдахгүй байх, шүүгчийг эсэргүүцсэн тохиолдолд сануулах болон тэмцээнээс чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.

7.5 Тэмцээний техникийн зөвлөгөөнд ирж сугалаа татаагүй багуудыг оролцуулахгүй болно.

Найм. Шагнал урамшуулал:

1. Тэмцээний төрөл тус бүрд

1, 2, 3-р байр эзлүүлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнана.

Шилдэг тэгш тоглогч , шилдэг довтлогч, шилдэг холбогч шалгаруулна.

Жаргалант сум ИТХ, ЗДТГ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх